Солонгос хэлний анхан шат

Хичээлийн тухай

Миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” анхлан суралцагчдад зориулсан бүтээлээрээ солонгос хэл, соёлыг сонирхогч та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.
 
Даяарчлалын эрин үед өөрийн улс төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэстэн бол яалт ч үгүй Бүгд Найрамдах Солонгос улс юм. Дэлхийн хэмжээнд солонгос хэлээр яригчдын тоо 75 сая орчим байдаг гэх судалгаа бий бөгөөд Монгол, Солонгос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед манай улсад ч мөн адил солонгос хэлийг сурах хэрэгцээ шаардлага гарч байна.
 
Үүнтэй холбогдуулан миний бие монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн энэхүү алсын зайн цогц хөтөлбөрийг боловсруулж та бүхний өмнө дэлгэн барьж байна. Гадаад хэл гэдэг бол даяарчлалын эрин үеийн хүчтэй зэвсэг төдийгүй, өөрийгөө илэрхийлэх боломжийг нээх түлхүүр юм. Энэхүү сурах бичиг маань 2 жилийн нөр их судалгаан дээр үндэслэгдсэн бөгөөд солонгос хэлний анхан шатанд заавал мэдэх ёстой 86 дүрэм, хялбар хийгээд ойлгомжтой тайлбарласан 16 видео хичээл, хэрэглээнд 100% ашиглагдах 1533 шинэ үгсийн хураангуй толь бичиг, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 1-2-р түвшнгийн төрөлжүүлсэн тест хийгээд зохион бичлэг, урам өгөх мэргэн үгс, сонирхолтой аппликэйшн тоглоом болон программууд (тайлбар дүрс бичлэг бүхий), хөгжилтэй дасгал ажил, сонсох CD хийгээд бусад эх материалуудыг эмхэтгэн ойлгоход хялбар байдлаар найруулсан болно.
 
Уг алсын зайн цогц сургалт, хичээлээр минь дамжуулан суралцагч та бүхэн харилцан яриаг анхан шатны түвшинд ойлгох, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, 100 орчим үгтэй зохион бичлэг бичих, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 1-2-р түвшинд тэнцэх, KLPT буюу БНСУ-д хөдөлмөр эрхлэх зорилгоор шалгалтанд бэлдэж буй хүн бүр солонгос хэлний бүрэн чадвартай болоод зогсохгүй цаашид үргэлжлүүлэн сурах зөв суурийг олж авах юм.

7 цаг 55 мин  
16 бүлэг хичээл
Ур чадвар: Анхан шат
Сертификат: Байгаа
Багш: Б. Очирбаяр

Б. Очирбаяр

Б. Очирбаяр

Товч түүх

Хичээлийн агуулга


ANSWER DICTIONARY