Солонгос хэлний дунд шат

Хичээлийн тухай

Солонгос хэлний дунд шатны зайн сургалтыг маань сонирхон буй суралцагч та бүхэндээ баярлалаа. Солонгос хэлний зайн сургалтын дунд шатанд дүрэм, шинэ үг, шинэ үгийн хам хүрээ гэсэн үндсэн агуулга дээр үндэслэн суралцагч солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-3-р түвшинд баттай тэнцэх боломж бололцоог хангаж өгсөн болно.

 

Тус хөтөлбөрийн онцлог нь өдөр тутам байнга хэрэглэгдэх харилцан яриаг харилцан уялдаатай боловсруулан оруулж өгсөн бөгөөд хэл, соёлын нөр их судалгаан дээр үндэслэгдсэн бөгөөд 15 бүлэг сэдвийн хүрээнд солонгос хэлний дунд шатанд заавал мэдвэл зохих 30 гаруй дүрэм тэдгээрийг хялбар хийгээд ойлгомжтой тайлбарласан видео хичээлүүд, хэрэглээнд 100% ашиглагдах 1011 шинэ үгсийн хураангуй толь бичиг, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 2-3-р түвшнгийн төрөлжүүлсэн эмхэтгэсэн тестүүд хийгээд зохион бичлэгүүд, урам өгөх мэргэн үгс, сонирхолтой аппликэйшн тоглоом болон программууд (тайлбар дүрс бичлэг бүхий), хөгжилтэй дасгал ажил, сонсох CD, үгсийн салаа утга, хийгээд бусад эх материалуудыг эмхэтгэн ойлгоход хялбар байдлаар монгол хүний гадаад хэл сурах сэтгэлгээнд нийцүүлэн боловсруулсан болно.

 

Уг хөтөлбөр маань солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2 ба 3-р түвшинд нийцүүлэн хийсэн бөгөөд дагалдах дасгал ажлын номыг эмхэтгэн найруулсан бөгөөд тус сурах бичиг нь суралцагчийн сонсох чадварыг батжуулах, харьцангуй хялбар үгээр илэрхийлэх асуумж, харилцан яриа, өгүүллэг нь суралцагчийн зүгээс өөртөө бат итгэх итгэлийг бий болгох, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөд байж болох боломжит хувилбар дээр ажиллаж байгаа тул шалгалтын үеэр сандрах, мартах зэрэг сэтгэлзүйн дасгалд хэдийн бэлэн байлгаж чадах юм.

 

Тус хөтөлбөрөөр дамжуулан суралцагч өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, 140 орчим үгтэй зохион бичлэг бичих, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-3-р түвшинд тэнцэх бүрэн чадвартай болоод зогсохгүй цаашид гүнзгий түвшинд үргэлжлүүлэн сурах зөв суурийг батжуулан олж авах юм.

 

Гадаад хэл гэдэг бол бие даан сурах гэхээс илүү тухайн хэлний түвшинд харъяалагдах төрөл ангиллын дасгал ажлуудыг зэрэгцүүлэн ажиллах, харилцан яриан дээр тулгуурлах, хам хүрээнд эхүүдийг цээжлэх зэрэг нь эмх цэгцтэй, системтэй мэдлэгийг өгөх боломжтой юм.

7 цаг 55 мин  
16 бүлэг хичээл
Ур чадвар: Анхан шат
Сертификат: Байгаа
Багш: Б. Очирбаяр

Б. Очирбаяр

Б. Очирбаяр

Товч түүх

Хичээлийн агуулга


ANSWER DICTIONARY